Энэхүү сургалт нь сэтгэл заслын аргуудын нэг болох эерэг сэтгэл заслын аргаар явагдах ба Дэлхийн эерэг сэтгэл заслын холбооноос (World Association for Positive and Transcultural Psychotherapy) батлагдсан хөтөлбөрөөр хичээллэнэ. Эерэг сэтгэл заслын үндсэн курст хамрагдсанаар Дэлхийн эерэг сэтгэл заслын холбооноос “Basic consultant of Positive Psychotherapy” сертификат олгогдоно.
Үргэлжлэх хугацаа: 2026.03 сараас – 2026.09 сар хүртэл
Нийт 4 модуль академик цаг буюу 200 цаг үргэлжилнэ. Үүний 170 цаг нь онол, практикийн хичээл, 30 цаг нь өөрийгөө нээх хичээл байна.
Хэнд зориулсан: Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, нийгмийн ажилтан, багш, хүний нөөц, сэтгэл судлалын төгсөх курсын оюутнууд хамрагдах боломжтой. Бусад мэргэжлийн төлөөлөл байх тохиолдолд ярилцлага хийн, тэнцэх тохиолдолд сургалтад оролцох боломжтой.
Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх болсоноор системтэй бүтэцтэй сэтгэл заслын аргыг эзэмшиж олон улсын түвшинд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэнэ. Гэсэн хэдий ч “Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх” болох нь сэтгэл засалч болно гэсэн үг биш бөгөөд зөвхөн Эерэг сэтгэл заслын сэтгэл зүйн боловсролыг олгох эрхтэй болно гэсэн үг. Үндсэн курсэд суралцсан оролцогчид Мастер курсэд тодорхой шалгуураар тэнцэх эрхтэй болох ба Мастер курсыг төгссөн оролцогчид “Эерэг сэтгэл засалч” болох сертификатыг авна. Эдгээр нь зөвхөн Дэлхийн Эерэг Заслын Холбооны дүрэм журам дор зохицуулагдана.
УДИРДАГЧ БАГШ НАРЫН МЭДЭЭЛЭЛ

Сертификаттай эерэг сэтгэл засалч, Супервайзер, Эерэг сэтгэл заслын үндсэн сургагч багш, Дэлхийн эерэг сэтгэл заслын холбооны гишүүн.Эерэг сэтгэл заслын үндсэн курс сургалтын модуль I, II-г удирдан мөн шалгалт авна.

МОДУЛЬ СУРГАЛТЫН ХУВААРЬ
Модуль № 1
2026 оны 3 сарын 20,21,22,23-нд 10:00-17:00 цагт
Модуль № 2
5 сарын 29,30,31 ба 6 сарын 1-нд 10:00-17:00 цагт
Модуль № 3
2026 оны 7 сарын 3,4,5,6-нд 10:00-17:00 цагт
Модуль №4
2026 оны 9 сарын 18,19,20-нд 10:00-17:00 цагт
*Баасан, бямба, ням гаригуудад “Эерэг сэтгэл заслын онол, практикын хичээл
*Даваа гаригт “Өөрийгөө танин мэдэх” хичээл ( нэг өдрийн хичээлд оролцоогүй оролцогчид 4 удаагийн ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдан цагаа тооцуулах боломжтой).
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Модуль №1
- Эерэг сэтгэл засал: түүх, үүсэл хөгжил, нэгдсэн схем дэх үндсэн ойлголтууд
- Сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэм (WAPP, possum.org)
- Үндсэн сэтгэл хөдлөлүүдийг судлах (П.Экман): сэтгэл хөдлөлийн төрөл, илэрхийлэл, тэдгээрийн харилцаа холбоо ба амьдралд эзлэх үүрэг
- Үндсэн бодит чадварууд (Н.Пезешкиан), Хоёрдогч бодит чадвар – зан үйлийн хэм хэмжээ, анхдагч бодит чадвар – сэтгэл хөдлөлийн хэрэгцээ
- Түлхүүр зөрчилдөөн: хоёрдогч бодит чадварын илүүдэл ба дутагдал, түүнтэй ажиллах, хөгжүүлэх арга зам
- Тэнцвэрийн загвар: Хүний амьдралын 4 талбарын тэнцвэр, бие мах бодь, үйл ажиллагаа, харилцаа холбоо, төсөөлөл/утга учир
- Сэтгэл зүйн асуудал, айдас, хариу үйлдэл, хүлээлт, нөөцүүд талбаруудтай ажиллах
Модуль №2
- Амьдрал дах зөрчилдөөнүүдийн төрлүүд, зөрчилдөөнд үзүүлэх хариу үйлдэл, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам (К.Томас, Р.Килман)
- Бие хүний төрлүүд (МакКрае, П.Коста, Пезешкиан), сэтгэлгээний төрлүүд, ертөнцийг танин мэдэх загвар
- Эерэг сэтгэл засал дах зөрчилдөөний төрлүүд: бодит, түлхүүр, үндсэн, дотоод зөрчилдөөн эдгээрийн харилцан уялдаа холбоо
- Бодит зөрчилдөөн: үйлчлүүлэгчийн хүсэлт, сэтгэл заслын ажлын онцлог ба төрлүүд
- Сэтгэл зүйн ба соматик шинж тэмдэг: сэтгэл зүйн асуудлын илрэл ба тэдгээрийн мөн чанар, үүрэг
- Шинж тэмдгийн эерэг тайлбар – эдгэрлийн үйл явцад нөлөөлөх үүрэг
- Хүний амьдралын микро ба макро гэмтэл: сэтгэл зүйн асуудлын үүсэлд тэдгээрийн үүрэг ба тэдгээртэй ажиллах арга
- Үндсэн зөрчилдөөн: анхдагч бодит чадвар: идэвхтэй ба реактив хэлбэрийн илрэл, хөгжлийн зам;
Модуль №3
- 5 үе шат: ажиглалт, бүртгэл/бүрдүүлэлт, нөхцөлт байдлын урамшуулал, үгжүүлэлт, зорилго тэлэх
- Үйлчлүүлэгчид нөхцөлт байдлын урамшуулал хэлэх
- Даган дуурайх загвар: амьдралын үзэл баримтлал нь чиглүүлэгч од уу эвсэл саад бэрхшээл үү?
- Ээнэгшлийн төрлүүд: нас биед хүрсэн хойноо харилцааг бий болгох чадвар ба харилцаанд үзүүлэх ээнэгшлийн нөлөө
- Транскультурал: эерэг сэтгэл заслын зарчим, ардын үлгэр, түүх домгийг заслын ажилдаа ашиглах
- Соёл: соёлуудын тодорхойлолт, ялгаа ба нийтлэг зүйлс тэдгээрийг заслын ажилдаа ашиглах
Модуль №4
- Дотоод зөрчилдөөн. Психосоматик нум, зөрчилдөөн дэх психосоматик хариу үйлдэл, үүнтэй ажиллах сэтгэл заслын ажил
- Сэтгэцийн хамгаалах механизм (З.Фрейд) – төрөл, мөн чанар, утга, илрэлийн тохиолдол
- Эерэг сэтгэл заслын салютогенез ба патогенез: өвчнийг судлах чиглэлүүдийн ялгаа, онцлог
- Эерэг сэтгэл засал дах бие хүний бүтэц
- Амжилттай сэтгэл заслын харилцан үйлчлэл: үе шат, хүчин зүйл, зарчим, шинжлэх ухаан
- судалгаа, дүгнэлт
- Сэтгэл заслын үйл явцыг амжилттай болгоход сэтгэл зүйч/сэтгэл засалчаас шаардагдах анхдагч бодит чадвар ба хувийн чадварууд, тэдгээрийн үүрэг
- Эерэг сэтгэл заслын хэрэглээний хүрээ – сэтгэл зүйн зөвлөгөө/гэр бүлийн сэтгэл засал, хүүхэд/өсвөр насныхны бүлгийн зөвлөгөө, ганцаарчилсан, байгууллага, коучинг, mindfulness
ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Дүүрэн төв – 407 тоот, Улаанбаатар 14192, Монгол Улс
WWFG+R6Q, Бага тойруу
(Хөгжим бүжгийн коллежоос хойш 190 метр, зам дагуу байрлалтай)

