Эерэг сэтгэл засал гэдэг нь соёл хоорондын хандлагаар баяжуулсан хүний мөн чанарын талаарх хүмүүнлэгийн онол бүхий сэтгэл заслын психодинамик, нөөцөд тулгуурласан, зөрчилдөөн төвт арга юм.
Баталгаажсан үр дүнт байдал: 1997 онд хийгдсэн “Эерэг сэтгэл заслын үр дүнгийн судалгаа” бүтээл нь анагаахын салбартгаргасан чанарын баталгаагаараа Германы хамгийн хүндтэй шагнал болох Richard Martin Prize шагналыг авч хүлээн зөвшөөрөгдсөн.
Европийн сертификат: 1998 оноос Сэтгэл Заслын Европын Холбооны мэргэжилтнүүдийг бэлтгэх WIPF хөтөлбөрөөр магадлан итгэмжлэгдсэн.
Олон улсын хүлээн зөвшөөрөл: Эерэг сэтгэл засал нь 80 гаруй улсын практикт хэрэглэгдэж, 26 ном 24 хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн.
ЭСЗ нь зөрчилд төвлөрсөн, богино хугацаанд ажиллах боломжтой, соёл хоорондын онцлогт тохируулан гаргасан арга зүй бөгөөд олон үндэстний домог, зүйр үг, хөгжилтэй түүх, мэргэн үгс зэргийг ашигладаг тул илүү уян хатан, хүн бүрийнонцлогт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын практикийг дэмжих нөхцөл үүсгэдэг. Үйлчлүүлэгчийн нөөц бололцоонд тулгуурлаж, өөртөө туслах аргыг зааснаар ЭСЗ нь зөвхөн шинж тэмдгийг багасгахаас гадна, урт хугацааны тогтвортой өөрчлөлтийг бий болгох зорилготой.
Үндсэн курсэд бүртгүүлэх бол дараах холбоосоор нэвтэрнэ үү:

