
“ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗАСАЛ: Сэтгэл зүйчийн дотоод тэнцвэр ба мэргэжлийн тогтвортой байдал” сэдэвт вебинарт та бүхнийг урьж байна. 🌱
Энэхүү вебинарт Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөхүүд болон одоо явагдаж буй мастер хөтөлбөрт суралцаж буй мэргэжилтнүүд оролцож, мэргэжлийн замнал, дотоод тэнцвэрээ хадгалах арга зам, ажлын туршлагаасаа хуваалцах болно.
Вебинарын модератораар Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч, Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх, мастер курсын оролцогч Б. Номин ажиллана. Зочин илтгэгчээр Сэтгэл зүйн цогц боловсролын төвийн үүсгэн байгуулагч, Мэргэжлийн сэтгэл зүйчдийн холбооны тэргүүн, Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх Э. Бямбасүрэн, Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр, докторант, Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх Д. Эрдэнэчимэг, Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэнгийн сэтгэл зүйч, “Өөрийгөө нээх” хичээлийн багш, Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх Б. Жаргалтуяа, мөн СЭМҮТ-ийн Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын тасгийн эмч, анагаах ухааны магистр, Эерэг сэтгэл заслын үндсэн зөвлөх Д. Хонгорзул нар оролцоно.
Энэхүү вебинар нь Эерэг сэтгэл заслын арга барил, сэтгэл зүйчийн дотоод тэнцвэр, мэргэжлийн тогтвортой байдлын тухай илүү гүн ойлголт авахыг хүссэн, мөн энэ чиглэлийг сонирхож буй хүн бүрд нээлттэй юм.
📅 Хэзээ: 2026 оны 3 сарын 12-ны 19:00–20:00
💻 Хэлбэр: Онлайн (ZOOM)
🎓 Оролцох: Үнэ төлбөргүй

